“ЧАКРА” ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ
“Голд Кинг Берри”ХХК нь Монгол орны ХАА, байгалийн гаралтай түүхий эдийг дэвшилтэт технологиор өөрсдөө боловсруулж хаягдалгүй үйлдвэрлэл явуулан эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилготой 2017 оны 4-р сард байгуулагдсан 100% үндэсний компани билээ.
Бид Монголдоо анх удаа эрүүл мэнд гоо сайхны Биологийн идэвхит бүтээгдэхүүний CAKRA /ЧАКРА/ брэндийг үүсгэн одоогоор 66 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоод гадаадын зах зээлд гаргаад байна.
Япон улсын Japan Food Research Laboratory, Tsukuba Analysis Center-т, Герман улсын CBA laboratory, Польшийн Jagiellonskie Centrum Innowacji гэх мэт Олон улсын Лабораториудад шинжлэн баталгаажуулж олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний чанартай болох нь нотлогдосон.
Манай компани 2018 оны 3-р сард Япон улсад өөрийн албан ёсны дистрибьютор компанитай /Takarajima Japan/ гэрээлж албан ёсоор экспортолж байна.
2019 оны 4-р сард Польш Улсын TST Szymon Tomaszewski компанитай дистрибьюторын гэрээ байгуулан эцсийн бүтээгдэхүүнээ экспорлож эхлээд байна.
ТҮҮХИЙ ЭДИЙГ МОНГОЛ УЛСЫН 10 ГАРУЙ АЙМГААС МАЛЧИН, ТАРИАЛАНЧИД БОЛОН ЖИМС ЖИМСГЭНЭ, САМАР ТҮҮГЧ ОРОН НУТГИЙН ИРГЭДЭЭС ЭЛДЭВ ХОЛЬЦГҮЙ ЦЭВРЭЭР НЬ ШУУД ТАТАН АВАЛТ ХИЙДЭГ.
“ГАЛБИНГАА” КОСМЕТИК
2018 оны 6-р сараас өөрийн үйлдвэрлэлийг өргөжүүлэн шинээр импорт орлох “Галбингаа Косметик”ХХК байгуулан гоо сайхны үйлдвэрийн тоног төхөөрөмж суурилуулан Солонгос, Японы 300 орчим технологиор гоо сайхны өргөн хэрэглээний дэлхийн стандартад нийцсэн импорт орлох бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх ба эхний ээлжийн 23 бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дотоодын зах зээлд гаргахаар ажиллаж байна